Сэлэнгэ нутгийн анхны аварга Г.Эрхэмбаяр Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүнд залуу начин Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, Монгол улсын 21 дэх аварга цолыг хүртсэн. Бөхчүүд дундаас хамгийн ёс, жудагтай гэгдэх Г.Эрхэмбаяр аваргаас үлгэр жишээ авах залуу бөхчүүд олон бий. Сүүлийн жилүүдэд бөхөд дуртай Монгол түмэн үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхчүүдийг ихэд хүндэтгэдэг. Нутгийн зөвлөл, бизнесмэнүүд ч амжилт гаргасан бөхчүүддээ хөрөнгө мөнгө гамгүй хаядаг. Тиймдээ ч амжилттай яваа бөхчүүд үнэтэй байр авах, ганган жийп хөлөглөцгөөх нь элбэг. Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга жийпнээс татгалзаж өдөр тутамдаа Монголчуудын хэрэглээ болсон “Prius” авто машин хөлөглөдөг ажээ. Тэрээр саяхан уг төмөр хүлэгтэйгээ ажлаа амжуулан явах үеэрээ манай дуранд ийн өртлөө.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана