Хамгийн үнэтэй орон сууцтай, суудал бат ТНБ-ийн дарга

Moderator
2019/04/17

Улс төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг сошиалаар хэсэг давалгааллаа. Энэхүү мэдээллүүдээс хагийн хамгийнүүдийн дунд БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы нэр явж байв. Тэрээр жилийн орлого 99 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 9 сая төгрөг. 4 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 108 сая төгрөгийн үнэтэй BMW ,Nissan,Juke автомашинтай. 180 сая төгрөгийн авлагатай. Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК-г эзэмшдэг ТНБ-ийн дарга саяханы нэг өдөр манай дуранд өртлөө. Сайд асан С.Цогзолмоотай санаа нийлдэггүй байсан бол тэрхүү сайд нь бууж өдгөө Ё.Баатарбилэгтэй сайдтай гар нийлж ажиллаж байгаа бололтой. Тийм ч амархан суудлаасаа буудаггүй бас л шийртэй хатагтай нарын нэг гэж түүнийг хэлж болох юм. Түүний эсрэг хамтран ажиллаж чадахгүй хэмээн тус яамны ажилчид нь хүртэл гарын үсэг цуглуулан, мэдүүлж байсан удаатай.