Сэтгэлээс урсан гарсан дуу бусдын сэтгэлд илүү хүрдэг гэдэг. Манай урлагийнхан дунд дуундаа орж, дүр болоод сэтгэл зүрхээ хэсэгхэн агшинд тэрхүү дуугаараа хөглөн, сонсогчдынхоо сэтгэлийн утсыг хөндөж чаддаг нэгэн бол яалт ч үгүй Т.Дэлгэрмөрөн. Тухайн дуу амь сүнстэй гэж үзвэл тэрхүү амь сүнсийг хэсэгхэн хугацаанд биендээ буулгав уу гэлтэй тайзнаа эгшиглэх түүний дуу нь цаанаа л нэг амьтай. Ямар ч хүний чихэнд бус сэтгэлд илүү эгшиглэдэг гэж ойлгож болох юм. Саяхны нэгэн үйл ажиллагаанд шинэхэн хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа Т.Дэлгэрмөрөн бүсгүй хүний сайхныг магтан дуулсан нэгэн ая дуугаа дээр хэлсэнчлэн ийн эгшиглүүлэх нь манай дуранд өртлөө. Солонгон аашт хэмээх амрагийнхаа янаг хайранд нь нялхарч, хорвоод мэндэлсэн үрийнхээ зулайг үнэрлэсэн аав уяхан ч байхаас яахав... Хайрандаа нялхарч, дуундаа уярана гэдэг нь л энэ шүү дээ...
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа