Эцэг байх уу... аав байх уу...энэ бүх эрчүүдэд хамаатай асуудал. Амьдралын их ачаанаас зугтсан эцэг нэртүүд энэ нийгэмд олширсоор байгаа нь дэндүү эмгэнэл. Айлын танхи охиныг жаргаана гэж амлаж, энэ биеийг нь хэд болгог үржүүлчихээд алга болж, дахиад нэг бүсгүйн амьдралд “алдаа” нэртийг үүсгэн явах эцгүүдэд ААВ нэр дэндүү гоёдно. Сэтгүүлийн энэ дугаарт бид бүхний сайн танил нэгэн сайн аавын амьдралын хэсэгхэн хормыг оддын булангаараа дамжуулж та бүхэнд толилуулъя .
“Universe best songs” шоу нэвтрүүлгээр алдрын гараагаа эхлүүлсэн “Ёодолчин” хэмээх шавилхан бор залуу П.Баярцэнгэлийг танихгүй хүн ховор биз. Дорнод нутгийн авьяаслаг залуу КУДС-ын ангид жүжигчин мэргэжил сонгож их хотын амьдралд хөл тавьж байсан үеийг өнөөдрийн П.Баярцэнгэлтэй харьцуулахад бас ч гэж их өөрчлөгджээ. Хөдөлмөр, хичээл зүтгэл хүнийг амжилт өөд хөтөлдөг гэдгийн нэгэн тод жишээг үеийн залуусдаа харуулж яваа энэ мундаг залуугаар бахархам... Өөрийн хөлс, хөдөлммөрийн үр дүнг хүртэж, амжилт өөд тэмүүлж буй түүний нэр Монголын урлагийн салбарт тод бичээстэй байна. Чамгүй хэдэн дуугаараа залуусыг байлдан дагуулж, өрсөлдөөн ихтэй энэ салбарт хит болгоно гэдэг амаргүй даваа. Гэсэн ч тэр энэ бүгдийг хэдийн чадсан.
Урлагийн хүнд ар, гэр амьдралдаа зарцуулах цаг хомс байдаг гэдэг. Тиймээс манай урлагийн зарим эрчүүд гэрийн сайн аав биш хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бий. Тэгвэл П.Баярцэнгэл тийм биш ажээ. Насны ханьтайгаа учирч, хоёр сайхан гүнжийн аав гэх эрхэм алдрыг зүүсэн дуучин залуу маань нас залуу ч хэнээс ч дутахгүй амьдралаа төвхнүүлэн аз жаргалтай явж байгаа нь энэ. Түүний нэгэн өдрийн амьдрал бусдын адил үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхээс эхэлнэ...дэлгэрэнгүйгээр PAPARAZZI сэтгүүлийн 009 дугаараас уншаарай. PAPARAZZI сэтгүүлийн тус дугаарт бусад урлаг соёл, улс төрийн эрхэмүүдийн папарацци мэдээллүүдээс гадна уламжлалт контентуудын дагуу таныг үл уйдаах сонирхолтой мэдээ, мэдээллүүдээр баялаг байх болно. Угшигч та сэтгүүлтэй холбоотой мэдээллийг 88116363 дугаараар холбогдож аваарай.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана