Монголын чадварлаг Дизайнер Д.Отгонжаргалыг “О Couture” брэндээр нь мөн загвар өмсөгч Э.Энхболдын гэргий гэдгээр нь хүмүүс андахүй мэднэ. Түүний гаргасан загварууд зөвхөн Монголд бус хятадын зах зээлд гарч өвөр монголчуудынхаа талархалыг ихэд хүлээгээд буй. Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан тэр улирал бүхэн шинэлэг содон загвар гаргаж хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэн барьдаг. Тэгвэл саяхан "S/S 19" хэмээн коллекцио гаргасан бөгөөд тус коллекцийнхоо зураг авалтыг "Zoson" брэндийн зураг авалттай ижил газар хийжээ. Үүнийг үзсэн Модель Нора ижил фонныг нь намайг хуулсан хэмээн сошиалаар зарлаж багагүй сенсаацилсан аж. Харин Д.Отгонжаргал түүнийх нь хариуд "Манайхан бас хөөрхий хүмүүс шүү, ингээд л болоо ёо ёо .Өөрийгөө мундаг, тэнгэрийн хүн гээд боджээ хөөрхий. Хүүхдүүд дуу дуулахаар миний дуу гээд байдаг шиг. Бодвол өөрийг нь дуурайсан гээд ойлгоод, элэг элэг. Яах аргагүй нэг фонн. Адилхан болгохгүй гээд зурагчин, модель бүгд л хичээсэн юм сан. Би сайн танихгүй л дээ. Нора тийм мундаг модель уу? Нораг дууриагаад л ккк" хэмээсэн байна. Нээрээ ч олон улсад үнэлэгдсэн чадварлаг дизайнер хүн яаж ч бодсон Нораг дуурайх вэ дээ...Сайн хүний нэрээр саар хүн гэдэгчлэн Нора Д.Отгонжаргалын нэрээр өөрийгөө товойлгох гэсэн нэгэн алхамаа ийн хийсэн биз ээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана