“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр нь олон түмнээ Оки нэрээр танигдсан нэгэн. Нэгүн хамтлагт байгуулж Монголын рок, поп урлагт хөл тавьсан тэр Укатай хамтран “You and me” дуу гаргасан нь үзэгчдэд нэлээд хүрч өдгөө ч дуулагдсаар байдаг. Харин тэр сүүлийн үед дуулахаасаа илүүтэй ая зохиож, кино урлагт амжилттай яваа нэгэн. Саяхан нээлтээ хийсэн “Hi Honey” МУСК-ны продюсероор ажилласан юм билээ. Тэрээр киноныхоо нээлтийн үеэр үзэгчиддээ зориулж олон жилийн өмнө дуулж байсан “You and me” дуугаа дуулж буй нь манай дуранд ийн буулаа. Дашрамд дуулгахад тэр МУЗА хүртсэн хамгийн залуу чадварлаг хөгжмийн зохиолч юм билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо