УИХ-ын гишүүн З.Нарантуяа зарим гишүүдийг бодвол судалгаа шинжилгээтэй, бодлоготой зүйл ярьж ад түмнээс өндөр үнэлгээ авдаг. Гэвч сүүлийн өдрүүдэд АН-ынхаа хатгаасанд орсон уу гэлтэй өөрөөс гармааргүй, илт хазгай зүйлүүдийг ярьж төөрөгдсөн гишүүн гэх нэр аваад буй. Тэр нь мэдээж АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой. Хүмүүс ч тэгж харж байгаа. Өчигдөр болж өнгөрсөн зохиомлоор 40 000хүн цугласан хэмээн ярьсан жагсаалд З.Нарантуяа хүрэлцэн иржээ. Үүнд нэг юм хэлэхэд С.Эрдэнэ өөрийн сошиал хуудсаараа 40 000 зүрх цуглав гэсэн утгатай сүртэй мэдэгдэл хийсэн байв. Хар ухаанаар бодоход 40 000 хүн цуглахад төв талбай пиг дүүрч, бараг хүн нь багтахгүйд хүрнэ. Дунджаар бүхэл бүтэн нэг аймгийн иргэд хүүхэд хөгшидгүй тэр чигээрээ ирлээ гэсэн үг шүү дээ. Гэтэл талбай дүүрэх нь бүү хэл тархай, бутархайгаар 3/1-д хүрэхтэй үгүйтэй жагсаал болсон нь үнэн. Илт хэн хүний мэдээжийн зүйлд хүртэл ингэж худал ярихаа больчихмоор байгаа юм. Энэхүү жагсаалд хамгийн нөлөө хүмүүсийн нэг нь З.Нарантуяа байв. Бас хамгийн жаргалтай нь. Үргэлжид инээд тодруулж, залуустай сэлфи татуулан явах аж.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа