Давхраатай алаг нүд чинь ээ хө
Дарга болохоор нь үүсээ юу даа хө
Өндөр албан тушаалд нь ээ хө
Өмнөх зүс чинь гологдоо юу даа хө.... хэмээн зүсээ сольсон НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатарыг харахаар аялмаар санагддагийг нуух юун. Ер нь мань хүн МАН-д олон жил зүтгэсний шагналаа ийн хүртэж яваа эр л дээ. Тэр даргын суудалд сууснаасаа хойш байнга хар бараан мэдээллийн эзэн болж, сэлбэг хэрэгслээр мөнгө угаадаг нь мэдэгдээд байхад л түүнд хариуцлага тооцох нь битгий хэл харин ч хотын орлогч дарга болгох тухай яригдаж байгаа. За тэр ч яахав....Нам дагавал амаа тосодно, царайгаа засна, хөрөнгөтэй болно.....Харин одоо Г.Төмөрбаатар дарга гоо сайхнаа сэргээж ханасан бол наад захын ухамсар, ёс зүйгээр сэргээмээр байх юм. Ялангуяа тээврийн салбарт даргын суудалд сууж байгаа хүн бусдад үлгэрлэмээр байна шүү дээ. Тэгтэл түүнд даан ч тийм ухамсар байхгүй. Тэрээр өчигдөр болсон жагсаалын үеэр зам хөндлөн гарцгүй газраар хэнэг ч үгүй, машин сигналдуулан тоосон шинжгүй гарч харагдана лээ. Зам тээврийн осолд албан тушаал харгалзахгүй гэдгийг мань хүн мэддэггүй дээ ингэв үү... За яахав муугаар бодож осол болж өөрийг нь хүн шүргэхэд мөнгөтэй хүн яахав болох л байх, харин жирийн нэг амьдралаа болгох гэж яваа иргэнд л гай болно шүү дээ...
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана