Нэгэн үе гаргасан дуу бүр нь хит болж, залуусыг байлдан дагуулж байсан Мотив хамтлагийн дуунууд одоо ч аманд аялагдсан хэвээр. Хувь, хувийн амьдралаа хөөж урлагаас хэсэг хөндийрсөн ч тэд сэтгэл зүрхээ урлагаас холдуулаагүй. Тиймдээ ч тэднийг аливаа нэг үйл ажиллагаанд урьж уянга, хайрын дууг нь дуулуулах нь элбэг. Тэдний 10 гаруй жилийн хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас СТА цол тэмдгээр энгэрийг нь мялаасан юм. Зарим нэг нь СТА цол тэмдгийг үнэгүйдсэн хэмээн ярьдаг. Тэр нь ч үнэгийн ортой асуудал. Харин “Мотив” хамтлагийн залуусын хувьд энэ бол эзнээ олсон хэргэм. Тэд 2008 оноос хойш урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж олон ч сайхан дуунуудыг төрүүлснийг залуус бид андахгүй мэднэ. Тэд мөн дэлгэцийн бүтээлд ч тоглосон байдаг. Ийн Монголын рок, поп урлагт өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнээ үүсгэсэн залуус маань саяхны нэг өдөр нэгэн кино нээлтэд урилгаар оролцон, ирсэн зочдодоо ая дуугаа өргөж буй нь манай дуранд буулаа.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана