Бөхгүй хэмээн нэрлэгдэх Дорнод аймгаас сүүлийн үед чансаа дээгүүр бичигдэж байгаа улсын начин Д.Анар бөхөд дуртай нутгийн олныхоо нүүрийг тахалж, барилдаан бүрдээ баясгах болжээ. Дорнод нутгаас улсын начин н.Цогзолдоржоос хойш улсын цолтой бөх тасараад байсны Д.Анар гэх нэгэн буриад хөвгүүн үргэлжлүүлж чадсан юм. Ер нь зарим нутгийн зөвлөл шиг Дорнод аймгийнхан бөхчүүддээ нэг их хөрөнгө мөнгө хаяад байдаггүй. Харин Д.Анар өөрийн бор зүрхээрээ Монголын хүчтэнгүүдтэй эн зэрэгцэн гарч ирсэн хүчтэн. Түүнд цаашид цолоо ахиулах боломж хангалттай байна. Ялангуяа өнгөрсөн он болон энэ он гарснаас хойш болсон заалны бүх барилдаануудад маш амжилттай барилдсан. Тиймдээ ч түүний чансаа начин цолтонгуудаас хамгийн түрүүнд, нийт бөхчүүдээс 10585 оноогоор 6-д бичигдсэн явж байна. Ийн чансаа дээгүүр начин маань энэ жилийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ цолоо ахиулж, нийт Монголчуудаа баясгах нь дамжиггүй биз ээ. Түүнд цэнхэр дээл тун зохижээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана