Улс төрийн айлчлал бүхэнд багтаж улсын мөнгийг дэмий зарлагадан ямар ч үүрэггүй оролцдог гишүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараагийн сонгуульд гарах нүхээ одооноос малтаж эхлэв бололтой. Ард түмний дийлэнх нь дэмжсэн улс төрийн авилга, шударга бус шүүх байгууллагуудын үйл ажиллагааг таслан зогсооход дөхөм болсон Ерөнхийлөгчийн өргөн барьсан гурван хуулийг эсэргүүцсэн тэр өнөөдөр ордонд суухаас илүүтээ гадуур тойргийнхондоо таалагдах сценари хийж явна. Түүний нэгэн жишээ нь 21 аймгийг хамруулсан улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний үеэр хүрэлцэн ирсэн явдал байлаа. Ховд аймгаас оролцож буй баг хамт олонтой уулзалдан, бас болоогүй Архангай Алтан Дорнодын дайчид багийн нэгэн тоглогчтой дотночлон уулзах аж. Таамгаар бол тэр Ховдын багаа дэмжиж, нэгэн тоглогчийг өөрийнхөө талд урвуулах гээд санал тавьж байгаа бололтой. Угтаа бол Д.Пүрэвдоржтой, Доржгүй Ховдын баг тоглодгоороо тоглоно. Эрхэм гишүүн энэ мэт таалагдах үйл явдал хийх гэж хичээж явахын оронд арай л өөр юм хиймээр байгаа юм даа...
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана