Номинталст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тун эх оронч үзэлтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд төр засгийн буруу бодлого, буруу шийдвэрийн эсэргүүцэж дуу хоолойгоо хүчтэй хүргэдэг залуусын нэг. Тэр олон жил ганц бие амьдарсны эцэст А.Ананда гэх сайхан бүсгүйтэй дэр нэгтгэж, хамтран амьдраад нэлээд хугацааг үдээд буй. Х.Анандааг үзэгчид “Солонгон ааштын увдис” нэвтрүүлгээр нь андахгүй болов уу. Хоол хийхийн гайхамшгийг тус нэвтрүүлгээр мэдрүүлж, гарын сайхан хоолоороо олны танил хүмүүсийг дайлж, үзэгчдэд хэрхэн амттай сайхан хоол хийхийг давхар харуулдаг. Саяхан ядарсан хүмүүсийг гарын хоолоороо дайлж, хүмүүнлэгийн үйлс зохион байгуулсан тэр олны талархлыг ихэд хүлээсэн юм. Ийн олонд багагүй танигдсан Х.Ананда удахгүй амаржих гэж байгаа юм билээ. Энэхүү баярт мэдээг дуучин залуу маань өөрийн сошиал хуудсаараа олон нийтэд дуулгасан юм. Тэрээр саяхан тун удахгүй амаржих гэж байгаа тулгар биетэй эхнэртэйгээ хамт яваа нь манай папараццид өртлөө. Удахгүй бүл нэмэх хосууддаа аз жаргал хүсье.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа