Хоёрантаа нижгэр хуримласан Н.Цэлмүүний ууган хүү, Б.Батүшигийн дагавар хүү нь...

Moderator
2019/03/29

 

МАК-аар овоглосон ахан дүүсийн нэг Н.Цэлмүүн өдгөө “шарк танк” нэвтрүүлгээр бүх Монголчуудын сайн танил болоод буй. Эрхэм шарк бүсгүй маань амьдралдаа хоёр дахин дуулиантай агаад өндөр өртөгтэй хурим хийж, гурван ч эртэй нэр холбогдсон бүсгүй. Анхных нь Д.Цолмон гэх залуу бөгөөд аавныхаа оролцоотойгоор танилцаж дотносон нижгэр хурим хийж, хүүтэй болсон боловч хэдхэн жилийн дараа өрх тусгаарлаж ганц бие ээжүүдийн замналаар явсан тэр хэсэг хугацаанд “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой хамтран амьдарч, сүй тавьсан гэдэг ч тодорхой шалтгааны улмаас гэрлээгүй гэх юм билээ. Харин тэр түүнээс хойш Монгол улсын ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшигтэй дотносож улмаар өнгөрсөн намар хамгийн дуулиантай, өндөр өртөгтэй хурим хийсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудсыг чимж байв. Ийн нижгэр хурим хийснээсээ хойш удалгүй Н.Цэлмүүн хоёр дахь үрээ төрүүлсэн нь Б.Батүшигийн анхны үр нь байлаа. Саяхан Н.Цэлмүүний ууган хүү буюу Б.Батүшигийн дагавар хүү нь нагац ах болох Н.Номтойбаярын том хүү Мөнгөншагайгтай хамт яваа нь манай дуранд буулаа.