Монголын толгой баячуудын нэг гэгдэх “Макс” группын ерөнхийлөгч С.Ганбаатар Монголын хурдан морины спортын хөгжил гар бие оролцон яваа эрхэм. Хурдан морьтой нөхөрлөсөн хүн хүн ер нь элдэв хэл, амнаас хол, тэр тусмаа хүүхнүүдтэй нэр орооцолдох нь Монголын ёс жаягт ихэд цээртэй байдаг. Тиймдээ ч “Макс”-ын С.Ганбаатар тэрхүү бичигдээгүй ёсыг баримталж бусад баячуудын адил хэл аманд өтрөж, эхнэрээсээ өөр хүүхэнтэй нэг их орооцолдоод байдаггүй. Тэрээр хаана ч явсан Мисс эхнэр Уянгалянхуагаар гангарч, дагуулж яваа харагддаг. Д.Уянгалянхуа нь өдгөө дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ч бие эвдэрээгүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Алдарт эх гэх эрхэм алдараар энгэрээ цоолсон энэ сайхан бүсгүй том хоёр охиныхоо хамтаар манай папараццид ийн өртөж байсан удаатай. Хоёр охид нь ихэд том болжээ. Харин удаахь хоёр хүүхэд нь нэлээд хожуу төрсөн бөгөөд одоогоор бага насны хүүхдүүд бий. Д.Уянгалянхуа угийн дэгжин хүүхэн. Энэ удаа ч тогос мэт л ганган явах аж.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана