Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Х.Батулга, хууль зүйн сайд Ц.Нямдорж нарт хаягласан мессежүүдийг өглөө. Тэгэхдээ Ц.Нямдоржийг С.Зоригийг алсан алуурчдаар бахархадаг гэв. Түүнийг яавч С.Зоригийн хэргийг үнэн зөв илрүүлэх хүн биш гэх аж. Учир нь 1998 онд С.Зориг болон түүний нөхдийн эсрэг хамгийн их тэмцэж байсан хүмүүсийн нэг нь Ц.Нямдорж хэмээн нэрлэв. Мөн ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ, Хуулийн байгууллага, шүүх засаглалаыг атгандаа оруулж дараа нь хэвлэл, мэдээллийнхнийг эрхэндээ оруулах гэж зүтгэж болох талаар дахин дахин онцлон хэлж байлаа. Тэрээр сэтгүүчдийн асуусан зарим асуултан хариулахгүй тойруулах бөгөөд заримд нь наад асуултаа фэйсбүүкдээ тавь, тэр нь дээр хэмээх ажээ. Дээр нь нэмээд улс төрд ажиллаж байхдаа өөрийгөө үнэнхүү шударга ажиллаж, нэг ч ах дүү хамаатан садандаа ямар ч нөлөөлөлгүй ажилласан шударга төрийн хүн байсан хэмээн зарлаад амжлаа.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана