Одоогоос 10-аад жилийн тэртээх жүжигчин П.Баттөрийг өнөөдөртэй нь харьцуулвал гадаад төрх багагүй өөрчлөгдөж улам өнгө нэмжээ. Бодибилдингээр идэвхитэй хичээллэх түүний булчин шөрмөс ялгарч, сахал үсээ ургуулсан нь түүнд зохисон гэдэг жигтэйхэн. Тиймээс ч тэр сахалаараа гангарах болсоор удаж байна. Урлагийн сайхан залуучуудын нэгд зүй ёсоор орох тэр өдгөө эхнэр хоёр хүүхэдтэй ч түүнийг гэх бүсгүйчүүд нэлээд байдаг гэдэг. Гэсэн хэдий ч П.Баттөр элдэв хүүхэнтэй нэр орооцолдсон удаа байхгүй бөгөөд гэр бүлийн аз жаргалтай уур амисгалдаа нэг ч удаа сэв суулгасан удаа байдаггүй аж. Саяхан болсон нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ стиллэг залууг маань ганцаараа ирэв. Ер нь түүний эхнэр олон нийтийн өмнө нэг их гараад байдаггүй, нууцлагдмал бүсгүй байдаг гэх юм билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо