Монголын урлагийнханы дүр төрх, зан чанараараа янз бүрээр хочлогдох хүмүүс цөөнгүй. Тэдний нэг МУГЖ У.Уранчимэг буюу “Хар” Урнаа юм. Харынхаа урд талд ирвэс гэх тодотголтой. Учир нь түүний аливаа ажил хийхдээ сэргэлэн, хурдтай, дайчин чанарыг ийн хар ирвэстэй зүйрлэдэг. Мөн тэр өлсгөлөн хар ирвэс. Ер нь ямар ч мэргэжлийн хүн ажил, амжилтын мөнхийн эрэл хайгуултай өөрөөр хэлбэл мэргэжлийн ажлаараа байнга өлсөж байх хэрэгтэй гэдэг. МУГЖ У.Уранчимэг яг л тийм хүн. Үргэлж олны талархалыг хүлээсэн дэлгэцийн бүтээл төрүүдэхийг эрмэлздэг. Тэр хэрээр ч Монголынхоо ард түмэнд кино шиг киног хэд, хэдээр нь үзүүлж чадсан юм. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох “Тэнгэрээс буусан од” МУСК өдгөө үзэгчдийг байлдан дагуулж байна. Ийн урлагийн үзэсгэлэнтэй бас өлсгөлөн хар ирвэс саяхан болсон нэгэн арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Тэрээр тас хар өнгөөр гангарсан нь энэ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо