Бор гэртээ богд, хар гэртээ хаан хэмээх ардын үг бий. Энэхүү үгийн утгыг ташаалдуулж аймагтаа хаан шиг аяглах эрх мэдэл нь хэрээс хэтэрсэн аймаг, сумын засаг дарга нар нь нэлээд бий. Дагасан нам нь УИХ-д олонхи болж бичигдээгүй хуулийн дагуу намдаа гар татахгүй зүтгэж, намын удирдлагуудынхаа урд хойно нь гарч гүйсэн нөхдүүд л яаж, ийгээд дарга болдог хойно. Энэхүү жишгээр Архангай аймгийн засаг дарга болсон Ц.Мөнхнасан гэгч энэ хүн засаг дарга болсноосоо хойш нэлээд нэл аманд өртөөд буй. Түүний олны анхаарлыг татсан зарим явдлаас эргэн сөхвөл Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан зам тавьж буй хятад ажилчидтай уулзаж, тэднийг тѳрийн хамгаалтад аваад согтуу буцаж явахдаа осол хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд тарав. Тодруулбал, түүний унадаг 0001АРА улсын дугаартай хүрэн өнгийн “Ланд” машины урд хэсэг эвдэрсэн зураг сошиалаар нэг хөвөрч байсныг уншигч тан санаж байгаа биз ээ. Мөн тэр байгаль орчинд халтай нэгэн шийдвэр гаргаж нутгийн түмний бухимдлыг төрүүлж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр Засгийн газрын 2012 оны 255-р тогтоолоор батлагдсан Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглалтад хяналт тавих, ойн нөхөрлөлүүдийг дэмжих үүрэгтэй гэтэл Ц.Мөнхнасан Цэнхэр, Эрдэнэмандал, Ихтамир сумын ойн ангийг татан буулгах захирамж гаргаж мөн л түмнийхээ дургүйцлийг хүргэж байв.
Энэ нь Засгийн газрын тогтоолоос гадна Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх хүмүүс байдаг. Үүгээр ч зогсохгүй цаана нь аймгийнхаа нэлээд хүнийг ажилгүй болгож Байгаль хамгаалагч ойчдыг ажилгүй болгох шийдвэр нь эргээд ойг эзэнгүйдүүлж буй хэрэг хэмээн нутгийн иргэд ихээхэн бухимдалтай байдаг аж. Ийн олон нийтийн дургүйцэл, бухимдлыг зэрэг төрүүлсэн дарга Ц.Мөнхнасан намынхаа удирдалгуудтай уулзан байх үеэрээ манай дуранд буусан нь энэ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо