“Холливүүд” Б.Амарсайхан сонгуулиар хамгийн үнэд ордог хүмүүсийн нэг. Өнгөрсөн сонгуулиудаар АН, МАН-д аль алинд нь ажиллаж үзсэн ч тэд даанч улсаа улс шиг улс болгож чадсангүй. Анхлан АН-д ажиллаж экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг индэр дээрээс хамгийн өндөр хоолойгоор дэмжиж байсан тэр 2016 оын сонгуулиар МАН-ын талд орж “би юу хийчиэх вэ” хэмээн АН-ын эсрэг чүдэнз зурсан. Түүний ч зөв биз. Тухайн үед Монголын ард түмэн түүнд итгэсэн. Гэтэл тэр даанч Монгол түмнийг хошгируулан элгээр нь хэвтүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч тэр сонголтондоо харуусч тэрхүү үзэл бодлоо Монгол түмэндээ хуваалцсан юм. Удахгүй 2020 оны сонгуулийн хурц, хурц үйл явдлууд өрнөж эхлэх хугацаа хаяанд ирээд байна. Энэ удаад Б.Амарсайхан ямар сценари тоглох нь тааж мэдэшгүй. Б.Амарсайхны нөлөөгөөр багагүй санал цуглуулж чадсан МАН түмний итгэлийг мөн адил дааж чадалгүй дундаа талцаж 60тэрбум, ЖДҮ гэсэн фракцад хуваагдаад буй.... Тиймээс энэ удаад Б.Амарсайхан “би дахиад юу хийчих вэ” хэмээн халаглаж түмний хамтаар зөв сонголтын төлөө ажиллах биз ээ. Өөрийн нүүр царай, дуу хоолойгоороо олныг дагуулах тэр саяханы нэг өдөр нэгэн кино нээлтийн үйл ажиллагаанд манай папараццид ийн өртлөө.
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй