Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн ИТХ-ын гишүүн Г.Атармаа өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн будлианы эзнээр нэрлэгдэж байсныг зарим уншигчид санаж байгаа биз ээ. Түүний хамгийн ноцтой асуудлуудыг эргэн санавал Дүүргийн сонгуулийн хорооноос хуулиар олгогдоогүй эрх эдлэн гаргасан тогтоолуудыг үндэслэн ДИТХ-ын төлөөлөгч Атармаа нь ЗГХЭГ-ын дэд дарга Солонгоор 2016.12.20-ны өдөр 21/73 тоот албан бичиг гаргуулан ДИТХ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн. Энэхүү хуурамч тамгаа ашиглан өөрийгөө ДИТХ-ын даргаар томилж, дүүргийн МАН-ын дарга Бат-Амгаланг Засаг даргад нэр дэвшүүлсэн илт хууль бус бичиг үйлдэн Нийслэлийн хотын Засаг даргад хүргүүлсэн хэмээн яригдаж байсан юм. Мөн дараа нь 2017.11.28-ны өдрийн ДИТХ-ыг тасалдуулах зорилготойгоор гадна жагсаал, дотор үймээн зохион байгуулж, үгсэн хуйвалдсан этгээдүүдээрээ ДИТХ-ын төлөөлөгчийг гүтгэн гүжирдсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараасан хэргийн эзнээр нэрлэгдэж байв. Энэ мэт БЗД-ийн хурган улс төрч бүсгүй багагүй сенсааци дэгдээгээд амжсан. Түүнийг энэ мэт үйлдэлүүдээсхарвал энэ бүсгүй улс төрийн албан тушаалын амбийцанд тун дуртай, түүнийхээ төлөө тэрүүхэн тэндээ үймээн самуун ч дэгдээж мэдэх БЗД-ийн “бужигнуулагч” эмэгтэй гэж харж болохоор ажээ. Тэрээр МАН-ын 98 жилийн ойн баяраар МАН-ыхан тэр дундаа У.Хүрэлсүхийн фракцынх голдуу цугласан ёслолын үйл ажиллагаанд дуун дээр хүрэлцэн ирсэн нь манай папараццид ийн буув. “Хурган” улс төрч, амбийцтай энэ хатагтай энэ мэт явдлаас яахин хоцрох билээ дээ. 2020 оны сонгууль ч дөхөж байна. Энэ мэт хүмүүсийн хөдөлгөөнд орох цаг ч эхэллээ дээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо