Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө. Тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно. Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм. Гэвч энэ хууль батлагдсанаас хойш гурав хоногийн дараа мартагдсан гэж хэлж болно. Яалт ч үгүй олон нийтийн газарын дотор татахгүй байгаа нь авууштай. Ер нь тэгээд энэхүү хуулиа эргэн харж шинэчлэх эсвэл тамхи татах зөвшөөрлийн цэгээ хэн бүхэнд нээлттэй, юм шиг юм хийхгүй бол энэ хууль ч гууль болж дууслаа. Түүний нэгэн жишээ нь хэг, ёг Б.Жаргалсайханы энэхүү үйлдэл. Уг нь хууль энэ мэт хүнээс үлгэрлэж иргэд дагамаар шүү дээ. Сайд асан хүн ХАҮТ-ын ээлжит их хурал дээр ийн бараг үүдэнд нь шахуу, хэсэг нөхдүүдийн хамт суунаглуулан зогсож байхад иргэд нь ч зөрчих нь аргагүй юм. Гууль болсон хуулиа эргэн харах цаг нэгэнт болжээ. Гууль болох нь арга ч үгүй биз. Санаачилсан хүн нь өөрөө төрийн ордноо татаж, согтууран эхэлсэн хууль шүү дээ...Хэнийг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана