Усны гүнж хэмээгдэх Ука “сошиал”-ын ч гүнж

Moderator
2019/03/12

“AQUA” фитнесс төвийн захирал Б.Уянга гэх эмэгтэй Ука нэрээрээ олонд танигдсан нэгэн. Олны анил бүсгүйчүүдийн гоо биеийг хариуцаж хүрээллээ үүсгэсэн түүнийг Аqua фитнессийн анхдагч ч хэмээдэг. Тэрээр сошиалд ихэд идэвхитэй нэгэн бөгөөд тэр дундаа инстаграмд багагүй дагагчтай юм билээ. Инстаграм хуудсаар түүний нүд унагам гоо зургууд ар, араасаа хөвөрдөг. Гэвч түүний бодит зураг нь инстаграмийнхаа зурагнаас хол зөрөх нь бий. Нөгөөх фэйсбүүкийнхээ зураг шиг л байлдаа гэдэг шиг. Тэрээр саяхны нэг өдөр манай папараццид дараах байдалтай өртлөө. Тэгэхдээ нөгөөх инстаграм хуудасныхаа сайхан зурагуудыг гүйлгэж, магтаалын үгэнд нь шимтэж байгаа бололтойдог. Дэрэгдэх орчиноо ч нэг их анзаарах сөхөөгүйгээр усны гүнж маань сошиалд шумбаж байгаа нь энэ.