ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле Зудан дээр зуд болж Баян-Өлгийгөөр баахан явж байгаа сурагтай. Дэд сайдын энэ явдалтай холбоотой нэгэн дурсамж өгүүлэе. Ю.Цэдэнбал гуай төр засаг удирдаж байх үед зудтай нутгуудад төвөөс төлөөлөгч явуулах тухай хэлэлцсэн байна.
Ю.Цэдэнбал дарга "Самбуу дарга аа яахав?" гэж асуухад хариуд нь "Зудан дээр зуд" гэсэн гуравхан үг цухуйлгажээ... Бас л онож хэлсэн байдаг. Тэгвэл яг үүний тод жишээг ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле харуулав. Өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн сумдад ажиллахдаа зудан дээр зуд болж гай тарьж, баахан хүний ажил барж явснаа бататган өөрийн фэйсбүүк хаяг дээр тун бахархалтай постолсон байх нь сошиалаар нэг шүүмжлэл дагуулан хөвөрж байна. Ер нь төр засаг маань томилгоо мэт ажил дээр анхаарч гай болохоос илүү бодит нэмэр болох бодлогодоо анхаарч ажиллахгүй бол нэмэр болохоосоо илүү нэрвээс болох сүржин сүртэй айлчлал хийх түшээдүүд нэлээд болоод байна. Ийн зудан дээр зуд болсон дэд сайд нэлээд хэд хоногийн өмнө нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеээрээ манай папарацци дуранд өртөж байсан юм. Түүний энэ өдрийн гангараа бүх юм нь “хар”. Сэтгэл доторх нь л “хар” бүү байгаасай...
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо