“Мотив”-ийн Жижигээ Шляфнээс салахаа больжээ

Moderator
2019/03/06

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан Мотив хамтлаг идэвхигүй байдалтайгаар уджээ. Уран бүтээл гэхээс илүүтэй хувь, хувийн ажил амьдралдаа илүү анхаарах болсон тус хамтлагийн Жижигээ Эмоци продакшны жүжигчин Тэгшээтэй амьдралаа холбож хувийн жижигхэн бизнес хийж яваа сураг дуулддаг. Тэрээр саяхан нэгэн арга хэмжээнд манай дуранд өртлөө. Тэр сахалаа ургуулж “шляф” малгайгаар гангарчээ. Ер нь тэр сүүийн үед энэ малгайнаасаа салахаа байсан гэдэг шүү.