Шинэхэн сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатарын 16 жил төгөдгдөөгүй нэгэн зээл саяхан илэрчээ. Тухайлбал Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сураад сураггүй болсон болон өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөөгүй хүмүүсийн нэрсийг зарласан. Энэ дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд Нидерланд улсын Маастрихтын Удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байна. Гэвч 16 жил өнгөрөхөд нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Жирийн иргэний сурлагатай хүүхдүүдийн боломжийг хааж нөлөө бүхий хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, хамаатан садан нь урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад зогсохгүй, зээлээ эргэн төлөхгүй өчнөөн олон жил болох шударга явдалыг зогсоохыг өөрөөрөө үлгэрлэж харуулахыг иргэдийн өмнөөс хүсж байна. Саяхан л хрлын даргын суудалд суух нь тодорхой болж баярласан уу, ядарсан уу ямар ч байсан нулимстай гүйж явсан түүнийг муугийн үлгэр дарга болохыг хэн нь ч хүсээгүй. Тэрээр эх орончдын өдрөөр төв талбайд наймын гишүүдтэйгээ гар барьж, баяраа хуваалцах мөчийг манай дуран буулгасан юм. Нэрээ цэвэрлэж, өрөө төлөөд баярлаж явбал зүгээрсэн дээ, Г.Занданшатар дарга аа!!!
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо