Манай улс төрийн намууд олонд хүндлэгдсэн нэр хүндтэй хүмүүсийн өөрсдйинхөө алдар нэр, эрх мэдлийн төлөө ашиглах нь олон. Тэдний нөлөөлөлд орж хайран хийж бүтээх залуу насаа улс төр гэх хэн нэгний бохир тоглоомонд орж, хүсэл мөрөөдөл нь өөрчлөгдөж, тэдний замналаар явах үзэгдэл ажиглагдсаар байгаа юм. Тэднээс нэрлэвэл нэгээр дуусахгүй нэлээд хэдэн залуусыг дурьдах болов уу. Харин сүүлийн үед МАН-ын зарим нэг удирдлагууд Дорнод нутгийн бахархалт хүү “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайн намдаа элсүүлж алив нэг хурал цуглаандаа оролцуулах болоод байна. Уг нь Д.Отгондалай нас залуу, цус шингэн дахиад ч цаашаа амжилтын буухиагаа үргэлжлүүлэх боломж бий. Түүний тэрхүү сайхан ирээдүйг битгий үгүй хийж, нэр хүндийг нь өөрсдийнхөө төлөө бүү ашиглаж, зарим нэг шиг эвдээд хаячихаарай даа...Улс төрчид минь... Тэрээр МАН-ын ээлжит нэгэн хурлын үеэр түүнийг дуудан авчирж, зураг хөргөө даруулах тэрхүү агшин нь манай дуранд ийн бууж байсан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа