Өв авьяастан гэхийн учир уламжилж ирсэн дундаршгүй авьяастай нэгэн гэр бүлийн гишүүн учир ийн нэрийдэх нь зүйтэй биз ээ.Соёлын тэргүүний ажилтан, алтан гадаст одонт Лувсандоржийн Сүхбатын гэр бүлийн авьяастангууд Монголын урлагийн даруухан одод. Тухайлбал Л.Сүхбат агсан бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, театрын дарга, багш сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Харин түүний гэргий Чимэдийн Лхагвахүү мөн л бүжигчин, драмын жүжигчин, сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл дээр дүр бүтээсэн сайхан ижий бий. Энэ л гал голомтоос дөрвөн хүүхэд нь урлагийн замаар явж буй бөгөөд ач зээ нар нь ч удам залгаж, урлагийн хүн болжээ.Зөвхөн нэг бүлийн бүх гишүүд буюу зургуулаа Монголын урлагийн хөгжил хүчин зүтгэж яваа юм. Тэдний нэг нь бидний сайн мэдэх Улсын филармоны гоцлол дуучин СТА С.Баттулга. Ард түмэн "VOICE” хамтлагийн ахлагч, дуучин гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ. Тэрээр олон сайхан дуугаар түмний хүндэтгэлийнг хүлээсэн нэгэн. Тун удахгүй буюу 3-р сарын 6-нд Монголын сайхан ээжүүддээ зориулж хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа юм билээ. Урлаг амьтай гэр бүлийн дуучин С.Баттулга саяхны нэг өдөр нэгэн үйл ажиллагаанд халамжит ханиараа гангарч ирсэн нь манай дуранд буусан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ