МАН-ын талцалын үр дүнд хожоотой гарсан хэдэн нөхөр бий. Тэдний нэг нь ЗТХЯ-ны сайд Б.Энхамгалан. Цагтаа УИХ-ын дарга асан М.Энхболдын хамгийн дотны хүнээр нэрлэгдэж явсан мань нөхөр гэнэт түүнийхээ эсрэг талд зогсож, огцоруулах жагсаалд хамгийн идэвхитэй оролцсон нэгэн. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэтгэлцээний бэлтгэл жүжиг дээр хамтран тоглож, М.Энхболдын өрсөлдөгчийн дүрд тоглож буй бичлэг нь одоо хэр нь цахимаар явж буй. Ийн үнэнч зүтгэж байсан нөхрөөсөө урваж, жагссаны шагнал нь сайдын суудал байсан хэмээн олон нийт түүнийг хардаж буй. Тэрээр сайд болсных нь дараа нэгэн нэгэн сэтгүүлч: Таны намтарыг харахад мэргэжлийн бус сайд юм уу, гэхэд Б.Энх-Амгалан: Би өөрөө жолоочийн хүүхэд, Миний бага нас жолоочийн кабинд өссөн” хэмээн мэргэжлийн бус гэдгээ улам ч батлаад авсан. Энэхүү зураг дээр дээрх төрх үнэхээр ард түмний төлөө юу, сайдын суудлын юу гэдэг л бас л эргэлзээтэй...
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо