Өнөөдөр Нийслэл хотын шуурхай хурлаар KFC-н бүтээгдэхүүнүүдээс авсан шинжилгээний хариуг МХГ танилцуулжээ. Тус сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарын KFC-н талаар иргэдээс энэ сарын 11-нд мэдээлэл анх ирж, 12-нд Хан-уул дүүргийн прокурорт хүсэлт гаргаад хаалгаж байжээ.
МХГ-ын газрын Шинжилгээгээр KFC-ийн уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Өмнө нь мэдэх зарим нэг иргэд KFC-ийн гүний худгийг асуудалтай талаар цахимаар мэдээлж байсан удаатай. Мөн 2 ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж үйлдэж ажилд орсон болох нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэгдэж байгаа юм байна. Мөн ундаанаас болон үйл ажиллагын дамжлагын гээд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тус, тус шалтгаануудаас бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан гэх. Одоогоор 40-өөд хүн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар МХГ-ын газрын Шинжилгээгээр KFC-ийн уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Өмнө нь мэдэх зарим нэг иргэд KFC-ийн гүний худгийг асуудалтай талаар цахимаар мэдээлж байсан удаатай. Мөн 2 ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж үйлдэж ажилд орсон болох нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэгдэж байгаа юм байна. Мөн ундаанаас болон үйл ажиллагын дамжлагын гээд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тус, тус шалтгаануудаас бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан гэх. Одоогоор 40-өөд хүн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ийн бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бусад салбаруудыг шалгахаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” хэмээжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа