Монголын хошин урлагын хамгийн царайлаг бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй А.Гэрэлцэцэг. Авъяас чадвар, царай төрхөөрөө олонд танигдсан бүсгүйг “Маск” пропакшны ганц үнсгэлжин ч хэмээдэг. Саяхан “Соёлын довтолгоо” уран сайхны киноныхоо нээлт хийсэн тус хамтлагийн жүжигчид Монголын энэ цагт ч гэсэн соёлын довтолгоо хийх хэрэгтэй хэмээн дор бүрнээ ярьцгааж байсан. Тиймээс ч тэд өөрсдөөрөө үлгэр дууриалал үзүүлж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхийг хичээж байгаа юм билээ. Сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртсэн иргэдийн ойр, дотнын хүмүүс нь талбай дээр нь цуглан баяр хүргэцгээсэн юм. Тэдний нэг нь жүжигчин А.Гэрэлцэцэг байлаа. Тэрээр хүмүүсийн тарьсан хог, цаасыг тухай бүрд нь түүж, цэвэрлэж буй нь манай дуранд өртсөн нь энэ. Түүнээс үлгэр жишээ аваарай...Өөрөө, өөрсдийнхөө сэтгэлгээрүү соёлоор довтолцгооё залуусаа!
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа