БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа албан тушаалаа Ё.Баатарбилэгт шилжүүлээд удаагүй байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд У.Хүрэлсүх Ё.Баатарбилэгт албан ёсоор тэмдэгийг нь гардуулан өгсөн юм. Ц.Цогзолмаа албан тушаалаасаа буухдаа бидний сайн мэдэх жүжигчин Б.Амарсайхны төрсөн эгч, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухай хатуухан хэдэн үг хэлсэн. Тухайлбал Б.Баярсайхантай гар нийлж ажилладаггүй. Б.Баярсайхан нь хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Тиймээс түүнийг солихгүй бол тус яамны ажил урагшлахгүй гэж байсан. Боловсролын яамны газрын дарга нар нь хүртэл Б.Баярсайхантай хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн шаардах бичгийг албан ёсоор Засгийн газарт хүргүүлсэн байна. Одоо харин экс сайдтайгаа эвлэрч ажиллаагүй ТНБ-ийн дарга албан тушаалаа буух уу эсвэл шинэ сайдтайгаа гар нийлэн ажиллах уу гэдгийг харах л үлдлээ. Дашрамд дуулгахад Б.Баярсайханы хувьд өмнө нь салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан удаатай. Ийн даргын суудалаасаа ганхаж буй гунхсан эмэгтэй саяхны нэг өдөр манай дуранд дараах байдалтай буулаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ