Нам гүмхэн байх болсон хос дуучид энд явна

Moderator
2019/01/30

Цагтаа зохиолын дуучдын дунд хамгийн эрэлттэйд тооцогдож, карьер өндөр явсан хос дуучид болох Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдарч байгаа. Дорвитой уран бүтээл ч гаргахаа больсон дуучид маань удаан хүсэн хүлээн байж төрүүлсэн хүү нь өдгөө 5 нас хүрч байгаа гэнэ лээ. Тэрээр 6 жилийн өмнө Солонгост үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж хүүхэдтэй болсон дуучин бүсгүй маань тухайн үедээ ихэд баярлаж, баярт мэдээгээ ойр дотныхондоо дуулгаж байсан гэдэг. Ийн элэг бүтэн гэр бүлийн аз жаргалыг эрхэмлэсэн дуучид маань саяхны нэг өдөр манай папараццид өртлөө. Р.Дэлгэрмаа бага зэрэг мяраалж,  намба суусан харагдана лээ.