МЗХолбооноос зохион байгуулдаг “Next stop” наадмын 2018 оны “Бүтээгч улстөрч залуу”-гаар шалгарсан Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер , улсын харцага Г.Ганхуяг аливаа жагсаал цуглаанд идэвхтэй оролцодог нэгэн. Тэрээр 1-р сарын 10-ны өдөр болсон жагсаалд “Босоо хөх Монгол” гэсэн зүрхэн талдаа бичиг бүхий дээл өмсөн ирсэн нь манай дуранд өртсөн нь энэ. Сайн, муугаар олонтаа хэлүүлэх үзэл бодлоо нэгтгэн, нэгэн нэрийн дор нэгдсэн залуусын тэргүүн нь болж тэднийгээ төлөөлөн ийн индэр дээрээс ард түмэндээ өнөөдрийн шударга бус явдлын эсрэг дуу хоолойгоо хүргэсэн билээ. Уг байгууллагын тэргүүн болсон цагаасаа хойш хууль бус уул уурхай, хэрээс хэтэрч мөнгөөр цохиж Монгол нутагт дураар суух хятадуудтай хатуу тэмцэж байгаад талархах иргэд олон байгаа бол эсэргээр “Мөнгөний шантаачид” хэмээн харлуулах хүмүүс ч бас цөөнгүй бий. Юутай ч тэр нийгмийн сөрөг зүйлсийн эсрэг дуугарч бас тэмцэж чадах залуу гэдэг нь маргаангүй үнэн.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа