“Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлтээ хийн бүх кино театруудаар гарч эхлээд байгаа билээ. Энэхүү кинонд 60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн түүхэн үйл явдалыг өгүүлжээ. Энэ бол тухайн үеэс л Монгол түмэн нүүдлийн амьдралаас хот суурин газрын аж төрөх ёс руу суралцан шилжсэн үнэн түүх.
Тус киноныхоо нээлтийн үеэр жүжигчин Ж.Мөнхсайхан 1960-аад оын үеийн Монгол айлын гэрийн тохижилтын үзүүлсэн үзүүлбэрийн гэрт тайлбар хийж байсан юм. Тэрхүү гэрийн тохижилтоос үзвээс түүх, соёлоо мартаж буй орчин цагийн залуучуудад хэрэгтэй олог зүйлс байлаа. Тухайлбал Монгол ахуй ёс, эдлэл хэрэглэлээс эхлээд тун чиг сонирхолтой ёс заншилтай холбож тайлбарлахаар хэрэглэлүүд тавьсан нь ихэд талархууштай.
Ийн тэртээ 1960-аад оны үеийн “Соёлын довтолгоо” орчин цагт залууст хэрэгтэй “Соёл” болж түүхийн хуудас эргэн сөхөгдлөө. Ж.Мөнхсайхан энэ цагт ч мөн Соёлын довтолгоо хийх цаг нь болсныг онцлон хэлж байлаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо