Орчин цагт өөрийгөө хааны удам, агь, хунтайж гэх мэтээр өргөмжлөх хүмүүс цөөнгүй болоод байна. Тэдний нэг нь М.Баасанжаргал гэх нэрээ Чингисхаан хэмээн сольж “Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө” хэмээн ярьж явах энэ залууг сошиалд идэвхитэй хүмүүс андахгүй байх. Нийт 3 сая Монголчуудыг өөрийнхөө данс руу 500 төгрөг хийгтун. Нийт цугласан 1,5 тэр бум төгрөгөөр Архангай аймагт аргалын үйлдвэр байгуулж нийслэлчүүдэд нэг шуудай аргалыг 500 төгрөгөөр зарж утааны асуудлыг шийднэ гэж сошиалаар уриалж байсан М.Чингисхаан саяханы нэг өдөр талбай дээр морилон яваа нь манай папарацци дуранд өртлөө. Тэрээр энэ өдөр дүрээ бүтээх гэж ихэд хичээсэн харагдана. Өмссөн хүрэм, гутал нь ихэд содон байх. Тухайлбал гутал нь эртний Хүннүгийн үеийн гэмээр загварын эсгий бойтгон гутал байх ажээ. Мөн түүнтэй цуг өөрийгөө хун тайж гэх мэтээр өргөмжилөх хэсэг бүлэг хүмүүс цуглан үзэл бодол нэгдэн хамтдаа зураг хөргөө даруулан явж байсан юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо