Төрсөн эгч, дүү хоёр хууль тогтоох байгууллагад мөр зэрэгцэн суух болсон нь түүхэнд тэмдэглэмээр үйл явдал. Мон-Ураны Б.Наранхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шарилж ногоотой зууралдаж явсан эгчийгээ саарал ордон руу сэмбийтэл чирсэн гэдэг. Мөнгө л байвал бүхнийг чадагч гишүүн Б.Наранхүү анх МАН-ын төв байрыг барихад нь хандив нэрээр хэдэн төгрөг өгүүлээд л тус намын хүндэт гишүүдийн нэг болгож байсан бол өнөөх нь өдгөө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болчихсон цэлэлзэж яваа. Ямартай ч Б.Наранхүүгийн хувийн ашиг хонжоонд ашигтай ямар ч хууль санаачилсан хоёр кноп үргэлж “ногоон” гэсэн үг. Хачирхалтай баян тарганаараа аархаж ханадаггүй Б.Наранхүү одоог хүртэл эгчийнхээ төрийн мөнгөөр боловсролоо дээшлүүлсэн өрийг өгөөгүй яваа. Төрөөс авахаас биш өгөхөө мэдэхгүй Монгол улсын төсвийн шимэгч гэр бүлийн гишүүд мөн л төрсөн дүү нь ЖДҮ-ээс мөн л зээл авч болсон таарав. Гэтэл үүнд эгчийнхээ төрөөс гуйж авсан сургалтын төлбөрийн өрийг өгөөгүй луу унжсан Б.Наранхүү дүүгийнхээ зээлийг “би өгчихнө өө, дүүдээ нэмээд 2 тэрбумыг хувиасаа өгнө” хэмээн аархасан удаатай. Тэгвэл саяхан аархуу дүүгийн цацлагын буянд төрд шургалсан Б.Саранчимэг саяхны нэг өдөр манай дуранд өртсөн юм. Сэтгэл ханамж 100% гэдэг шиг л одоогийн байдалдаа үнэхээр хангалуун ихэд баясгалантай явах аж. Ядаж төрсөн эгч дүүс ядарсан түмний урдуур орж боломжийг нь хулгайлах ичгэвтэр явдалаа л больчихвол...
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа