Засгийн газрын сайд нарыг томилох УИХ-ын нэгдсэн ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинд хандаж “өвөл болход хүйтэн болдог”-ийг сануулсан үг нь хүмүүсийн хэл эмны бай болсон. Түүнээс хойш мань гишүүний хөгжилтэй Афоризмууд одоог хүртэл үргэлжилж байна. Ёстой үнэн хэлэх Афоризмууд нь юун Аристотель цаашаа шүү. Юу сайндаа л “Батзандан шиг эрүүний булчингаа хөгжүүлмээр байна” гэж байх вэ дээ. Утга, авцалдаагүй үг хэлхэж, санаагаа ойлгуулах гэж бөөн л юм болно. Буруу зөрүү ярьж будлиад дахин, дахин онигооны эзэн. Саяхны чуулганд талбайн жагсаалын талаар тэр бас л эм нээв. “Ард түмэн хүйтэнд гадаа жагсаж байна. Байж л байг”, шөнө дөлөөр үргэлжлэх чуулганд үг хэлэхдээ “Сэтгүүлчид нойргүй гадаа коридорт нүдээ бүлтийтэл хараад байж байна” гэх мэт. Ёстой эрүү, толгойныхоо булчинг зэрэг хөгжүүлмээр “малаа хүртэл нефтээр бартердая” гэж байсан гишүүн хатагтай нэгэн арга хэмжээний үеэр манай дуранд өртсөн юм. Түүний өмссөн даашинз олны анхааралд эрхгүй өртөж байв. “Билэг” их дэлгүүрийн босс мэдээж хэр баргийн хүн аваад өмсөж чадхааргүй үнэтэй даашинзаар гангарсан нь мэдээж.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа