Сүүлийн жилүүдэд сахалаараа модархах болсон А.Мөнхбат гэх энэ залуу МЗХ-д ирсэнээрээ сайнаасаа илүү саараараа дуудуулж яваа залуу. Монголын мянган мянган залуучуудын нэрийг улстөрийн зорилгоор ашиглаж, ашиг хоиг хонжоо олох, хэн нэгэн эрх мэдэлтнй төлөө нэрийг нь ашиглах гээд түүнийг харлуулах мэдээллүүд байнга цацагддаг нь нууц биш. Тухайбал Монголын залуучуудын холбоо гэх дөрвөн давхар барилга тэр чигтээ түрээсийн үйл ажиллагаа явуулж сүрхий мөнгө олдог сурагтай. Гэтэл залуучуудийн төлөө энэ байгууллага яг юу хийсэн бэ гэдэгт залуучууд ихэд эргэлзээтэй ханддаг юм. Залуучуудын “сахалт” даргыг нэгэн үе Ч.Сайханбилэгийн “сайн” дүү хэмээн хочилж ч явсан үе бий. Харин сүүлийн үед яагаад ч юм нам гүмхэн болж байгаа үгүй нь мэдэгдэхгүй болсон А.Мөнхбат жил бүр зохион байгуулах “Next stop” шилдэг залуучуудыг тодруулах ёслолын арга хэмжээний үеэр манай дуранд өртлөө. Тэрээр түүнийг албан ёсоор эхнэртэй гэх мэдээлэл байдаггүй. Тиймдээ ч тэр энэ үдэш дунд хуруундаа бөгжтэй байх нь олны нүдэнд содон. Энэ өдөр тэр ширээнд цуг суусан нэгэн бүсгүйг урьж ихэд дотночлон бүжиглэв. Магадгүй “Сахал” А.Мөнхбатын хандархасан романтик энэ явдал цаанаа ямар нэг учиртай биз ээ. Амбийц хөөж амьдралаа хожимдуулж яваа А.Мөнхбатын хөл алдах энэхүү бүсгүй хэний хэн юм бол доо! Ганц бие залуучуудын холбооны сахал даргыг чухам энэхүү бүсгүй нь тоох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо