Өнөөдөр хотын төв талбай дээр "МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл" тайван жагсаалд олны танил эрхмүүд оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байгаагийн нэг нь Асашёорюү Дагвадорж байлаа. Тэрээр өчигдөр орой хөдөөнөөс ирэн "АСА Станц"-аараа дамжуулж өнөөдрийн жагсаалд оролцохоо мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэр жагсаал эд дундаа явж байхад ард түмэнтэйгээ нэгдэн ширүүхэн хэдэн үг хэллээ. Д.Дагвадорж :" Үнэг, Дорго яадгийг мэдэхгүй. Харин чоно, монгол хүн хоёрын хийморь сэргэдэг юм шүү. Энхболд оо! Японд бол ийм нөхцөл байдалд 72 цаг биш 21 цагийн дотор огцордог. Цаашлаад амиа хорлох дээрээ тулдаг шүү. Монголын ард түмэн нүд нь сохорч, ам нь хаагдаагүй байгаа шүү. Энхболдоо чи огцор. Үнэний төлөө би нам харгалзахгүй шууд ярина. Элбэгдоржоо би чамайг дэмжиж байсандаа харамсаж байна" хэмээн ширүүхэн хэлэв.
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ