УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Одоогийн байдлаар жагсаалд 30-аад мянга орчим хүн оролцож байгаа талаар зохион байгуулагчид хэллээ.
Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийсэн ба согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, жагсаал болж буй хэсэг рүү нэвтрүүлсэн байна. Уг тайван жагсаалыг удирдан зохион байгуулж буй Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын таван гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод огцрохыг шаардсан бичиг хүргүүлсэн боловч М.Энхболд өрөөгөө цоожлоод нэвтрүүлсэнгүй. Албан бус мэдээллээр М.Энхболд УИХ-ын дэд дарга Л.Энхамгалангийн өрөөнд дотроос нь цоожлоод сууж байгаа юм байна. Хэрвээ М.Энхболд тус шаардлагыг 72 цагийн дотор биелүүлэхгүй бол Монгол улс даяар дараагийн эсэргүүцлийн тэмцлийг 2019 оны 1-р сарын 10-нд хийх болохыг мэдэгдсэн байна.
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ