Манай улсын Бодибилдингийн тамирчид сүүлдийн жилүүдэд ихэд амжилттай яваа. Тэдний нэг нь хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин гэгдээд буй Г.Угалзцэцэг юм. Тэрээр саяхан Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа хоёр дахин эгшиглүүлсэн байна.
Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ юм.Г.Угалзцэцэг өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн гурвантаа түрүүлсэн юм. Саяын ДАШТ-ээс Монголын тамирчид нэг аваргатайгаас гадна мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсний дотор Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо нь дэлхийн аваргын хүрэл медальтны нэг болж ээжийнхээ үргэлжлэл болох ирээдүйтэйгээ харууллаа. Ноднин ээжийгээ Азийн аваргад гурав дахь удаагаа түрүүлэхэд Мойлоо охин мөн хүрэл медаль авч байсан юм билээ. Ийн охиныхоо хамт Дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулж буй Г.Угалзцэцэг саяхан нэгэн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нь манай дуланд ийн буулаа.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо