Монголын хошин урлагт Мөрөөдлийн театр гэх нэгэн өрх айл нэмэгдээд багагүй хугацааг ардаа үджээ. Энэ хугацаанд тэд үзэгч түмэнтэйгээ олон сайхан тайз, дэлгэцийн бүтээлээр уулзаж олны хүндлэл хүлээсэн шилдэгүүдийн тоонд орохоор уран бүтээлчид хэдийнээ болжээ. Мөрөөдлийн театрыг Шагай, Эрхэмээ, Батаа гуравгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хувийн амьдралдаа тус бүрнээ бас л багагүй дуулиан, шуугианы эзэд. Олны танил хүмүүс болсон хойно тэгэхээс ч өөр яахав. Элдэв хов жив тэдний тойрох биш дайрч гарахаас хойш. Монгол түмэндээ “Банш” нэрээрээ алдартай Батаа саяхн нэгэн хөгжөөнт нэвтрүүлэгт оржээ. Тэгэхдээ хамтлагийнхаа царай зүсний тухай хэсэг ярьж хөгжиж байна лээ. Тухайлбал найз Эрхэмээг театрынхаа хамгийн лаг залуугаар нэрлэв. Өндөр нуруу, алаг нүд гээд л. Цагтаа Эрхэмээ нь Монголын хамгийн хүсэмжит 10 залуусын нэгэнд нэрлэгдэж шуугиулж явсан гэнэл ээ шүү. Харин Шагайг Батаа хэлэхдээ “Бид хоёр юу л базаав гэж дээ, адилхан хоёр” гэсэн утгатай юм хэлээд амжив. Ийн Батаагийн хэлсэн лаг царайт, базаахгүй царайт хоёр найз нь саяхан манай папарацци дуран дараах байдалтай өртлөө.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа