Энэ цагийн эрэлтэт жүжигчин Ц.Цэрэнболдыг монгол түмэн ихэд хүндэлдэг. Тэрээр гол төлөв эерэг дүр буюу жинхэнэ эр хүний мөн чанарыг өгүүлсэн дүрийг бүтээдэг нь түүний гадаад төрхтэй шууд холбоотой. Баргил бүдүүн хоолойгоор анхлан трэнд болон гарч ирсэн түүний амьдрал дээрх мөн чанар нь бүтээсэн дүрээс нь нэг их хол зөрдөгүй гэх юм билээ. Тиймээс ч тэр жинхэнэ монгол эр хүний төлөөлөл болж бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татдаг нь нууц биш. Нэр алдарт хүрч олон бүсгүйчүүд түүнийг эргүүлдэг ч тэр нэг л зангаараа байж гэргийдээ үнэнч байдгийг ойр дотныхон нь ихэд үнэлдэг гэх. Тэрээр энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ сольдог, голдог эр хүн би биш. Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж, надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ" хэмээн ярьсан байдаг. Дашрамд дуулгахад түүний тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийх аж. Ийн Монголдоо төдийгүй гадныханд өндөр үнэлэгдсэн жүжигчин маань саяхан үзэсглэнт гэргийн хам манай папарацци дуранд өртлөө.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа