Амрагийн явдалаар сошиалыг шуугиулагч жүжигчин П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн үгүй биз ээ. Учир нь тэр сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн, муугаар олонтаа гардаг сенсацитай эмэгтэй. Гэсэн ч тэр өөрийнхөө амьдрал болоод үзэл бодлыг хамгаас эрхэмлэдэг. Элдэв бусын хов жив түүнийг дайравч тэр бүр дуугархгүй ч хаа нэг тэднийг няцаасан ширүүхэн үгээр ширвээд авдаг юм. Ямартай ч тэр энэ цагийн урлагт өөрийн нэгэн өнгө төрхийг бүрдүүлж, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ бүтээгээд амжсан хөдөлмөрч бүсгүй. Цаашдаа ч түүний тоглосон олон бүтээл үзэгчдийн хүртээл болох биз ээ. Саяхны нэг өдөр болсон арга хэмжээнд жүжигчин бүсгүй маань их л хөөр баясалтайгаар манай папарацци дуранд өртлөө. Энэ өдөр түүний өмссөн энгийн агаад эрхэмсэг өд, сөдөн гэмээр цагаан даашинз нь тун чиг зохьжээ. Юуны учир ийн суудал дээрээсээ өндөлзтөл хөгжиж, баясаваа гэвэл тайзан дээр энэ өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд өөрийн хэмнэл аязаар оногдсон аязан дээр бүжиглэж байсан юм. Тэднийг харж хөгжиж байсан Шүүдрээ ч өөрөө удалгүй араас нь дуудагдан тайзнаа бүжиглэж ирсэн үзэгч олноо баясгасан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа