Монголын урлагт ажил мэргэжлээрээ танилцаж улмаар гэр бүл болсон хүмүүс цөөнгүй. Тэдний нэгэн төлөөлөл Монголын нэгэн сайхан гэр бүл бол МУГЖ Г.Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар яалтч үгүй мөн билээ. Найруулагч Галбаяр нь гол төлөв инээдмийн төрлөөр дагнан уран бүтээл гаргадагаараа танигдсан нэгэн. Хамгийн сүүлд “Кино сутра” гэх цуврал инээдмийн уран бүтээл хийж үзэгчдэд инээд бэлэглэсээр байгаа билээ. Киноныхоо маркетингийг сайн анд нөхөр болох Өскөөтэй маазарч, хэрэлдэж байгаа мэтээр байнга хийх ба эхлээд энэ нь олон нийтэд сайн хүрдэг байсан бол одоо ч тэр хоёрыг муугүй сайн найзууд гэдгийг бүгд мэддэг болжээ. Тиймээс авьяаслаг найруулагч залуу маань өөр нэгэн мэргэн санаа олж дараа дараагийн бүтээлдээ ажиллах гарцаагүй биз ээ. Монголын инээдмийн урлагт өөрийн бүтээлээрээ хувь нэмрээ оруулж буй Д.Галбаяр үзэсгэлэнт эхнэр жүжигчин Т.Хулангийн хамт манай папараццид өртлөө. Энэ өдөр урлаг гэх сайхан салбарт хамтран зүтгэж буй хос баганууд ихэд аз жаргалтай харагдана лээ. Тэдний гэр бүлд аз жаргал хүсэе.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа