Мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан тулааны спортоо орхиод олон жил болсон ч өнгөрсөн өвөл эргэн дэвжээндээ гарч Японы “Shoot boxing” тэмцээнд орж байсан юм. Ц.Амарбаясгаланд 40 удаагийн тулаандаа 31-д (10-ыг нь хүнд цохилтоор буулгаж авсан) ялалт авсан туршлага бий. Өдгөө 40 насны босгыг алхаж буй тэр буюу 2012 онд Английн тамирчин Тэйсон Вүдхэмийг ялсан байдаг. “Амьдралын маань утга учир тулааны урлаг” гэж хэлдэг монгол тулаанч Ц.Амарбаясгалан сүүлийн үед “Shinobu Fighting Gym” клуб нээн ажиллуулж тэндээ чимээгүйхэн бэлтгэлээ хийн амьдарч байна. Тэрээр саяхны нэгэн өдөр хэсэг хүмүүстэй уулзан дотно яриа өрнүүлж байх үе нь манай папараццид ийн өртсөн юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо