Монголын кино урлагт өөрийн орон зайг үүсгэн тулаантай хэсгүүдэд үүргээ чадварлагаар гүйцэтгэж яваа эрхэм бол яалт ч үгүй орлон тоглогч Ш.Энхжаргал юм. Монголын дэлгэцийн бүтээлийн содон төрх Ш.Энхжаргалыг хаанаас нь ч харсан эрлийз гэмээр төрхтэй нэгэн. Гэсэн ч тэр өөрийгөө надад гадны цус байхгүй би цэвэр Монгол хүн хэмээн олны эрлийз гэсэн яриаг эрс няцаадаг юм. Тэрээр нэлээдгүй уран бүтээлд тоглосон бөгөөд энэ удаад “Үргээлэг-2” кинонд эсрэг талын дүрийг бүтээснийг уншигч та санаж байгаа биз ээ. Саянхы нэг өдөр ар, араасаа цувран гарч буй кино нээлтүүдийн нэгд хүрэлцэн ирэхдээ чадварлаг орлон тоглогч залуу маань өвөрмөц бөгөөд тун чиг донжтой имидж бүрдүүлэн иржээ. Түүний монгол хүрэм, түрийтэй гутал, зангиа гээд энэ бүгдийг классик стилл гэхэд нэг их буруудахгүй биз. Энэ өдөр түүнийг Монголын урлагийн хөгжилд оруулж буй хөлс хөдөлмөрийг нь төр засаг өндөрөөр үнэлж яамны жуух бичгээр шагнасан юм. Сүүлийн жилүүдэд манай үндэсний хувцас илүү сонгодог бөгөөд орчин үеийн тал руугаа хөгжиж Монгол хувцасаараа гангарах залуучууд олширч байгаа нь сайшаалтай.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа