Хөтлөгч Г.Анхбаяр эхнэртэйгээ “Хаппи” явна

Moderator
2018/12/03

МCS-ийн хүргэн болсон Г.Анхбаяр “Авъяаслаг Монголчууд” шоуны хөтлөгчийн ажлаа өгч тус шоу энэ удаа түүнгүйгээр үргэлжилж буй. Тэдний хурим өнгөрсөн намар нэлээд дуулиан, шуугиантай болж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Түүний эхнэрийг  MCS-ийн Оджаргалын нагац дүү гэдгээр нь хүмүүс сайн мэдэх болов уу. Эхнэртэйгээ нийлсэнээс хойш хамтдаа гадна, дотно зугаалж ихэд аз жаргалтай явах болсон тэр саяхан мөн л эхнэрийн хамт “Наppy” явах агшин нь манай дуранд ийн буулаа. Дашрамд дуулгахад хөтлөгч Анхаа “MCS god talent” тэмцээн “Эм Си Эс” компани харьяа компаниудынхаа ажилчдын дунд зохион байгуулсныг хөтөлсөн юм билээ. Том компани том л байдаг хойно өнгөрсөн жилийн Авьяаслаг монголчууд шоуг шүүсэн шүүгчид, хөтлөгчдийг бүгдийг нь ажиллуулсан юм билээ.