Трансжендер Э.Аминагийн болзоот залуу С.Энхболд гэгч хэн бэ?

Moderator
2018/11/19

Трансжендер Солонгын араас  “Miss International Queen” олон улсын тэмцээнд амжилттай оролцохын зэрэгцээ би 100% эмэгтэй хэмээн дуулиантайхан гарч ирсэн Трансженднер Э.Аминаг манай уншигчид андахгүй байх. Олон нийтэд болздог залуутай хэмээн зарласнаас хойш түүний болзоот залууг хэн юм бол хэмээн олон нийт ихэд сонирхосоор өдийг хүрсэн юм. Тэгвэл тэрхүү олны сонирхолыг татаж буй  залуу С.Энхболд гэх нэгэн нууцлаг ноёнтон байдаг аж. Тэрээр “Гоёл Клиник” гэх нүүр амны гоо сайхны мэс заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал залуу ажээ. Ийн Монголдоо эрэгтэй хүн хэрнээ нүүр амны гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явдуулдаг хувийн эмнэлэгтэй энэ залууг ойр дотныхон нь гоо зүйн, мэдрэмж өндөртэй мундаг залуу гэж магтах юм билээ. Нүүрний гоо сайхны төрмөл,олдмол элдэв гажигийг мэс болон мэсийн бус аргаар засж, үйлчлүүлэгчиддээ харамгүй зөвлөгөө өгч боломжийн үнээр үйлчилдэгээрээ энэ эмнэлэг ихэд алдартай. Мөн С.Энхболд гэх энэ залуу Монгол улсын амьжиргааны түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн иргэддээ улирал бүр хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж олон хүнд буян үйлддэг гэдэг. Энэхүү үйл ажиллагаандаа зориулж өөрийн “Jason” нэртэй цахим хуудсыг нээн олны санал бодлыг сонсож, мэдээ мэдээлэл солилцон хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлэн ажиллаж байгаа ажээ. Ийн эмнэлгээрээ болоод хувийн зүгээсээ олонд буянтай үйл хийсээр байгаа С.Энхболд саяхан найз бүсгүй болох Трансжендер Э.Аминагийн хамт аз жаргалтай явж буй нэгэн агшин манай папарацци дуранд ийн өртлөө. Түмнийхээ төлөө явж байгаа тэр жаргалтай байхаас ч яах билээ дээ.