Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр гэдгээр алдаршсан Ц.Энхтуяа Монголын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан дайчин эмэгтэй гэгддэг. Сүүлийн жилүүдэд улс төрд хөл тавьж экс нөхрөөсөө юунаас нь дутах уу гэсэн шиг явж байгаа эмэгтэй. Тэрээр өдгөө ИЗНН-ын дэд даргын албан тушаалыг хашиж байгаа тэр одоо хэр нь нөхөр Х.Баттулгаасаа гэрлэлтээ салгаагүй яваа юм билээ. Хэдий өөр нам ч экс нөхөрийнхөө ивээлд багтаж, дэмжиж ажилладаг байж болох тухай зарим нэг нь таамаг дэвшүүлдэг нь оргүй ч зүйл биш байж болох талтай. Бизнесийн салбарт ч “Нүүдэлчин” гэх компаниараа муугүй амжилттай яваа тэргүүн хатагтай гэж хэлж болох Ц.Энхтуяа саяхны нэгэн өдөр манай папараццид өртсөн юм. Улс төр болоод ерөнхийлөгчтэй гэрлэлтийн баталгаатай хатагтай гэрэл зурагчдаас цэрвэж, нүүрээ буруулах ажээ. Магадгүй сонгуульд ч өрсөлдөж мэдэх, ерөнхийлөгчөөс салсан ч албан ёсны эхнэр хэмээгддэг тэр нэр төрөө юунаас илүү эрхэмлэж, хэвлэл мэдээллээр гарахыг эс хүсдэг байж болох юм. Дашрамд дуулгахад тэр “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь буюу ямагт ард нь байж амжилтанд байхад нь хамт байсан эмэгтэй гэдэг. Тийм ч учир өнөөдөр бүрэн эрхтэйгээр “Женко” компаниас хувь хүртсэн шигээ явдаг аж.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо